“Бодит үнэ, орчин үеийн загвар,
орон зайн төгс шийдэл”

ЭНД ДАРНА УУ

Залуусын хотхон “X APARTMENT”-ын 14 хоног бүр захиалагчдаасаа тодруулж буй “IPhone 6S” гар утасны АЗТАНУУД

Танилцуулга

      “Улаанбаатар пропертиз” ХХК-ийн захиалгаар баригдаж буй Залуусын хотхон “X APARTMENT” төсөл нь хотын “А” зэрэглэлийн бүсэд, эзэн Чингисийн талбайгаас 4 км зайд, төв зам дагуу, Офицеруудын ордны зүүн урд баригдаж байна.

24 цагийн харуул хамгаалалт бүхий нэгдсэн хашаа, 1 давхартаа ресепшн болон нэгдсэн лобби танхим, бүх төрлийн үйлчилгээг төлөвлөсөн бөгөөд хамгийн дээд давхартаа чөлөөт цагаа өнгөрүүлэх зориулалт бүхий террас хэсэгтэй.

Япон архитекторын орон зайн төгс шийдлээр харааны өнцгийг нарийн тодорхойлон, нарны гэрлийг өрөө бүрт тусгахаар төлөвлөж, интерьер болон экстерийн орчин үеийн загвараар цогцлоож байгаа бөгөөд та гэрийнхээ цонхоор үзэсгэлэнт Богдхан уул , Их хотын хөгжил цэцэглэлт гээд бүхий л орчныг тольдон харах боломжтой юм.


      Залуусын хотхон “X APARTMENT” нь бүрэн цутгамал, газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй бөгөөд та шалнаас тааз хүрсэн 6м-ийн өндөр цэлгэр том цонх бүхий Дуплекс болон орчин үеийн төлөвлөлт бүхий 18 төрлийн загвараас сонголтоо хийх боломжтой.

Мэдээллийн технологийн эрин үеийн өндөр хурдтай хөл нийлүүлэн алхах та бүхэнд зориулж айл бүрд шилэн кабелийн өндөр хурдны интернэт, Free Wifizone буюу үнэгүй утасгүй интернэт ашиглах боломж бүхий танхимыг төлөвлөсөн.

Төлөвлөлт

Бид Улаанбаатар хотын ерөнхий архитекторын баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө”-тэй уялдуулан дэд бүтэц сайн хөгжсөн, шинэ бүтээн байгуулалт өрнөж буй хотын А зэрэглэлийн бүсэд “X apartment” хотхоныг бүтээн байгуулж байна.

Япон архитекторын орон зайн төгс шийдэл бүхий зураг төслөөр баригдаж буй 17 давхар бүрэн цутгамал, тансаг зэрэглэлийн 18 төрлийн өрөөний зохион байгуулалт бүхий орон сууц юм.

  • Тансаг зэрэглэлийн орон сууцны загварыг шингээсэн
  • 1 давхартаа нэгдсэн лобби танхим бүхий хүлээлгийн өрөө, хүлээн авах ресепшнийн хэсэгтэй
  • Харааны өнцгийг хамгийн зөв тодорхойлж өрөө бүрд байгалийн гэрэл хангалттай тусахаар зохион байгуулсан, өргөн цэлгэр Герман цонхтой
  • Таны ахуйн бүх хэрэглээг хангах үйлчилгээний төвүүдийг төлөвлөсөн
  • Орчин үеийн загвар шийдэл бүхий 18 төрлийн өрөөний сонголттой
  • Бүрэн цутгамал, газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй
  • Шалнаас тааз хүрсэн 6м өндөр цэлгэр цонхтой
  • 1-р давхартаа цэцэрлэг, галлерей, кофе шоф, минимаркет зэрэг үйлчилгээг төлөвлөсөн
  • В давхартаа автомашины дулаан зогсоолтой

Брэнд

Бид барилгын чанар болон түүнд ашиглаж буй материалын чанарт голлон анхаарлаа хандуулж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн арматур, өндөр маркын бетоноор бүрэн цутгамал технологийн дагуу цутгаж гүйцэтгэсэн.

Мөн оршин суугчдын тав тух, эрүүл байдлыг эрхэмлэн, дэлхийд салбартаа тэргүүлэгч Thyssenkrupp, Veka, Toto, Nippon, Aquatherm, Megawood брэндийн бүтээгдэхүүнийг сонгон Залуусын хотхон “Х-Apartment”-ыг цогцлоож байна.

Дэлхийд чанараараа гайхагддаг дараах брэндүүдээр залуусын хотхон “X apartment”-ыг тоноглолоо.

  • 1971 оноос вакум цонхны үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа явуулсан, дэлхийд хамгийн томд тооцогдох хаалга цонх үйлдвэрлэгч Германы VEKA группийн цонхыг ашиглаж байна.
  • 1917 оноос хойш үйлдвэрлэгдэж буй өдгөө Ази, Америк болон Европт 70 гаруй салбар компани бүхий дэлхийд нэр хүндтэй сантехникийн керамик тоноглол үйлдвэрлэгч Японы TOTO брэндийн угаалтуур, суултуурыг ашиглаж байна.
  • 2005 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй Үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн нэг Мегавүүд ХХК-ийн хаалгыг суурилуулсан.
  • Хүний бие болон байгаль орчинд хор нөлөөгүй, эко технологиор хийгдсэн Японы үндэсний томоохон үйлдвэрлэгч Nippon брэндийн будаг болон ханын эмульсийг дотор болон гадаад засалд ашиглаж байна.
  • 1991 оноос хойш ханын цаас үйлдвэрлэж эхэлсэн Солонгосын LG Hausys группийн хамгийн сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэж, эрдэнэ шишийн цардуулаас гаргаж авсан хүний биед болон байгаль орчинд ээлтэй ханын цаасыг ашиглаж байна.
  • Дэлхийд ган төмөр хийцлэлээр тэргүүлэгч Германы Thyssen Krupp корпорацийн үйлдвэрлэсэн цахилгаан шатыг ашиглаж байна.
  • Австри улсын 50 жилийн түүхт EGGER компаниийн экологийн сэргээгдэх түүхий эдийг ашиглан гарган авсан өндөр чанартай ламинатан шалыг ашигласан.
  • Германы Aquatherm компанийн үйлпвэрлэсэн, дэлхийн чанарын ISO 9001, ISO 14001, ISO 50001 сертификатыг авсан халаалтын систем, сантехникийн холбох хэрэгслүүдийг ашигласан.
  • Швецарийн Sika групп нь "ЕВРО" стандартыг хангасан, Бетон зуурмагыг хурдан бэхжүүлэх, ус чийгнээс хамгаалах нэмэлт бодисууд, дээвэр, шалны чигжээс, усны хамгаалалт зэрэг барилгын бүхий л төрлийн материал үйлдвэрлэгч бөгөөд 1910 оноос хойш дэлхийн 80 гаруй улсад үйлдвэрлэлээ явуулж буй томоохон компанийн бетон зуурмагийн бэхжүүлэгчийг ашигласан.

Төлбөрийн нөхцөл

“БОДИТ ҮНЭ, ОРЧИН ҮЕИЙН ЗАГВАР” гэсэн зорилтоор энэхүү төслийг цогцлоож байгаа бөгөөд улс орны ирээдүйг бүтээгч залуучууд та бүхэндээ төлбөрийн хамгийн уян хатан таатай нөхцлүүдийг санал болгож байна.

  • 1. Та төлбөрөө бэлнээр төлсөн тохиолдолд дараах урамшуулалд хамрагдах боломжтой:
    • Урьдчилгаа төлбөрөөс хамаарсан м2 үнийн хөнгөлөлт
    • Гал тогооны иж бүрэн тавилга урамшуулалд авах эрх
    • Цахилгаан бараа урамшуулалд авах эрх
    • Автомашины гаражын үнийн хөнгөлөлт
    • Автомашины гаражид 1 жил үнэгүй тавих эрх
    • Хотхоны цэцэрлэгт хүүхдээ 1 жил үнэгүй сургах эрх
  • 2. Урьдчилгаа 10% төлөөд хамтран ажилладаг банкуудын Засгийн газраас хэрэгжүүлж буй ипотекийн 8% зээлэнд хамрагдах боломжтой.
  • 3. Төлбөрийн тодорхой хувийг төлөөд, үлдэгдэл төлбөрөө борлуулалтын компанитай тохиролцон хугацааны хүүгүй графикийн дагуу төлөх боломжийг Монгол анх удаа олгож байна.
  • 4. Нэг албан байгууллагаас 5-аас дээш байр захиалсан тохиолдолд “Байгууллагын хөнгөлөлт”-д хамрагдан м2-ын үнийн хөнгөлөлт, цахилгаан бараа урамшуулалд авах эрх, гал тогооны иж бүрэн тавилга урамшуулалд авах эрх зэрэг олон төрлийн урамшуулал таныг хүлээж байна.
  • 5. Үүнээс гадна та манай хотхоныг сонгосноор хотхонд байрлах үйлчилгээний байгууллагуудын итгэмээргүй хөнгөлөлтийг эдлэх эрхтэй болно.
  • Төрийн банк
  • Голомт банк
  • Худалдаа хөгжлийн банк
  • Хаан банк
  • Байрлал: Хотын А зэрэглэлийн бүсэд, төв цэгээс 4,5 км зайд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Офицеруудын ордны зүүн урд талд төв зам дагуу байрлалтай учир та урд зүгрүү Богдхан уул, баруун зүгрүү их хотын хөгжил цэцэглэлтийг бүхэлд нь тольдон харах боломжтой.
  • Төрийн үйлчилгээний байгууллага: Баянзүрх дүүргийн Тамгын газар, Нийгмийн даатгал, Татварын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Дүүргийн нэгдсэн эмнэлэг зэрэг нийгмийн халамж үйлчилгээний төвүүдтэй ойрхон байрлалтай.
  • Цэцэрлэг сургууль: Нийслэлийн 209, 32, 172-р цэцэрлэг, 14, 53-р дунд сургууль, MIU Олон улсын их сургууль болон Кино урлагийн дээд сургууль, Батлах хамгаалах их сургуулиудтай зэргэлдээ байрлалтай.
  • Худалдаа, үйлчилгээний төвүүд: Хүнс болон ахуйн хэрэглээгээ хангахад тань Тэнгэр бөөний төв, Номин агуулах худалдаа, Сансар супермаркет, Оргил зэрэг үйлчилгээний төвүүдтэй ойрхон. Мөн Нарантуул, Да хүрээ, Өгөөмөр зэрэг томоохон худалдааны төвүүдтэй ойрхон байрлалтай учир та замын түгжрэлд орж цаг алдалгүйгээр 3-5минутд хүрч, үйлчлүүлэх боломжтой.
  • Нийтийн тээвэр: Автобусны буудлаас 200м зайтай бөгөөд хотын бүх зүгээс нийт 15 чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслүүд таньд үйлчилнэ.

ХАЯГ

Монгол улс Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг 1-р хороо,
Сөүлийн гудамж 61с байр

УТАС

77009919, 9995-0330, 9606-6329,
8800-2312, 8901-0865

ИМЭЙЛ

contact@xapartment.mn

SHOWROOM ХАЯГ

Монгол улс Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг 8-р хороо, Оффицеруудын ордны зүүн урд талд X Apartment SHOWROOM

АЖЛЫН ЦАГ

Даваа - Баасан : 09:00 - 18:00
Бямба - Ням : 10:00 - 17:00

Б.Шинэбаяр
Б.Шинэбаяр
Албан ёсны борлуулалтын ажилтан
7700-9919, 8800-2312
Т.Цэдэн-Иш
Т.Цэдэн-Иш
Албан ёсны борлуулалтын ажилтан
7700-9919, 9606-6329